Tuesday, January 16, 2007

Монголчуудад цагаан сар яагаад тийм чухал байдаг юм бэ?

(Өөртэйгээ адил олон Монгол залуучуудад зориулав.)

Манай ажлын газар нэг Япон залуу байдаг. Түүний өрөөнд орж түүнтэй болон хамт байдаг залуустай нь жаахан юм ярьж байтал тэр япон залуу нутагтаа буцаад 2 дугаар сарын дундуур Монголд буцаж ирэх төлөвлөгөөтэй байгаагаа хэлэхэд нь би түүнд чи яг Монголын цагаан сараар ирэх юм байна, ер чиний үндсэн ажил 2 дугаар сарын сүүлээр л эхэлнэ дээ гэлээ. Тэр өмнө нь Монголд 2 жил амьдарч байсан туршлагатай бөгөөд би монголын цагаан сард дургүй, хүмүүс ядуу байж ганцхан сарын дотор маш их иддэг, уудаг, бас ажил хийдэггүй, их үрэлгэн баяр гэж хэлэв. Эргэн тойронд байсан Монгол залуучууд тийм гэсэн байдалтай толгой дохиж байна, би ч мөн адил. Үүнтэй төстэй яриаг би олон Монгол хүмүүсээс сонсож байсан бөгөөд дийлэнх нь залуучууд байсан юм. Яг ийм юм яриад ээждээ загнуулж байснаа ч саналаа. Бодлоо. Бид цаашид ингэж үргэлжлүүлэн баярлаад байх уу эсвэл магадгүй Япончууд шиг шинэ жилтэйгээ нэгтгэн нийлүүлээд нэг баяр болгох юм уу? Ер нь бид нар яагаад Цагаан сарыг тэмдэглэж баярлаад байдаг юм бэ?

Бид баярлаж тэмдэглэж заншсан ч чухам ямар учиртайг нь мартчихсан байдаг юм байна.
1. Цагаан сар бидэнд түүх соёлыг минь эргэн сануулдаг. Ахмадууд маань махыг тэгж тавь, ингэж зүсэх ёстой, тэгж золго гэх зэргийг залууст хэлж сургадаг. Бид юу иддэг байсан юм, ямар хувцас өмсдөг байсан юм, яаж бие биедээ хүндлэл үзүүлдэг юм, юун тухай ярилцдаг юм, юуг цээрлэж хориглодог юм энэ бүгдийг эргэн санахад минь цагаан сар тусалдаг юм. Мөн биднийг ямар үндэстэн юм бэ гэдгийг хэлж өгдөг. Хятад болон азийн бусад орны сарны хуанлитай Монгол зурхайн хуанлиг адилтган нийлүүлэхгүй байгааг ч учиртай юм байна гэж ойлгодог.
2. Цагаан сар гэр бүлийнхнийг нэг дор уулзуулдаг. Тал тал тийш тарчихсан ах дүү нар, хамаатан саднууд цагаан сарын энэ өдөр л жилд нэг удаа уулзаж цугларч чадаж байна. Уулздагггүй юм аа гэхэд хэн хаана юу хийж яваа, яаж амьдарч байгааг бие биедээ дуулгаж ярилцдаг. Хүндэтгэл үзүүлэх гэж, золгох гэж ирсэн хүмүүс энэ ахмадаараа дамжуулан бид нэг гэр бүлийн хүмүүс юм байна гэдгээ мэдэж авдаг. Мөн энэ гэр бүлд ямар бэр, хүргэн, шинэ хүүхэд орж ирэв ээ гэдгийг мэдэж авдаг. Мөн хэн нь сайн яваа, хэн нь ядарч явааг мэдэж болно. Түүнчлэн хэн ямар шуу байгааг зочлуулахаар дагуулж ирсэн найз нөхдийнх нь байдал, ярианаас мэдэж болно.

3. Цагаан сар биднийг эвлэрүүлдэг, эв нэгдлийг бий болгодог. Цагаан сарын шинийн нэгэнд ямар нэг муу үйл хийх, уурлах уцаарлах, хэрэлдэх зодолдохыг тэвчдэг заншилтай. Энэ өдөр хоорондоо түнжин муутай ах дүүс, хамаатан садангууд бие биедээ хүндлэл үзүүлэн золгож амрыг эрэх нь тэднийг эвлэрүүлэхэд хүргэдэг. Цагаан сарыг хийх гэж ганцхан ахмадууд зүтгэдэггүй, хүүхдүүд нь дүү нар нь цагаан сарын бэлтгэлд зориулсан ямар нэгэн юмыг дааж (ууц, мах, бэлэг, сүү, бууз гэх мэт) авч өгдөг, хамтарч бэлтгэлцэж хийлцдэг.

4. Цагаан сар бол хүндэтгэл юм. Гэр бүлийн ахмад гишүүнд (аав, том ах) жилд нэг удаа бусад хүмүүс очиж хүндэтгэл үзүүлдэг. Золгохдоо тохойг нь түшиж хүндэтгэдэг. Ямар нэгэн юм, архи ч юм уу, мөнгө өгдөг, энэ нь уг ахмадаас ямар нэгэн юмыг хэзээ нэгэн цагт авсны (сургаал, тусламж) хариу эргэн төлөлт эсвэл зүгээр хүндэтгэл байж болно.

5. Цагаан сар бол амралт юм. Бүтэн жилжингээ ажиллаж, сурч байгаад хэдэн хоног аав ээж, ах дүү хамаатан садныхаараа зочилж хүндэтгэл үзүүлж хооллож ундлах нь юун муу гэж. Цагаан сар болж байна гэж их идлээ, уулаа л гэдэг, мөн их мөнгө зарцууллаа л гэдэг. Хэмжээ хэмжээндээ л хийхэд болоо ш дээ, тэгж ярьвал тэр зарцууллаа гээд байгаа мөнгө чинь зугаалж наргиж байхад чинь урсаж байдаг тэр л хэмжээний мөнгө байгаа. Хятадуудыг эх орноосоо хөөсөн өдрийг 3 өдөр тэмдэглэж баярлаж болдог юм бол эзэн Чингисийнхээ баярлаж тэмдэглэж байсан баярыг яагаад 3 өдөр тэмдэглэж баярлаж болохгүй гэж.

Ийм чухал баяр учраас бүх Монгол хүмүүс цагаан сардаа зориулан сайхан хувцас хунар бэлдэн, гэр орноо цэвэрлэн, угааж арчиж, мөнгө төгрөгөө нийлүүлэн цагаан сараа хийдэг байна.

7 comments:

Агьнууд Х.Зоригт said...

Амжилт хүсье.

Бичлэгт чинь фонт холилдсон юм аа даа? Arial Mon фонт нь дэлхий даяар хэрэглэгддэг фонтуудын жагсаалтад байдаггүй тул хэрэглэхгүй байхыг зөвлөе. Виндоус гэх мэт үйлдлийн системүүдэд анхнаасаа байдаггүй болохоор суулгаагүй хүний дэлгэцэнд бичлэг тань уншигдахгүй байх тохиолдол бий. Arial фонтыг хэрэглэж байгаарай.

Growth & Development said...

Баярлалаа, зөвлөгөөг хүлээн авлаа

Chariote said...

zuwluguug dahin huleen avna uu.heveeree bn unshih argagui bn .

amjilt

tumee 33 said...

Сайн байна уу?
Цагаан сараа гэж...Өөрийн тэнь бичлэгийг уншаад...цагаан сарын тухай бага насны дуртгал санаанд бууж бна.Хүүхэд байхад цагаан сар их л онцгой үйл явдал бдаг байж.10-аад жил нутагтаа шинэлсэнгүй.Гэлээ гэхдээ сурсан дассан юм болохоор,жил бүрийн битүүний орой,тавгийн боов,тарган ууц бхгүй ч,хэр хэмжээндээ тааруулаад ёслочихно.Шинийн нэгний өглөө хүүхдүүдээ дагуулаад зүгээ гаргана.Хажуу хөрш японууд гайхдаг биз.Том охин маань яаагаад ингэж байгаамбэ,яаагаад..яаагаад..гээд л.Монгол хүнд ийм ёс байдаг юмаа...монгол хүн бол...гэж ирээд л тайлбарлана.Даяарчлал энэ тэр гээд л шуугиад бгаа ч...монголд төрж өссөн монгол хүн бол монгол хүн.Хичнээн олон гадаад хэлэнд нэвтэрлээ ч,хичнээн олон жил гадаадад амьдарлаа ч иргэншлээ солидоггүй л юм бол монгол хэвээрээ...харин харьд төрөөд,өсөж торниж буй хүүхдүүдийн сэтгэлгээнд бол эцэг эхийн зааж сургах чухал нөлөөтэй гэж боддог юм.

ganga said...

Blog -rmontsod tavtai morilno uu. Amjilt.

Anonymous said...

Теперь вы можете cкачать и смотреть бесплатно фильмы, игры, музыку

[url=http://www.film-book.ru] Этот клик принесет тебе УДАЧУ ![/url]

или http://www.film-book.ru

Anonymous said...

[b]Урок биологии.
Учительница:
- Вовочка, расскажи всему классу, как размножаются дождевые черви?
Вовочка:
- Делением, Антонина Петровна.
Учительница:
- А поподробнее?
Вовочка:
- Лопатой [/b]
Корпорация Мегаполиса Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила скажем это "[url=http://www.2nt.ru/go/teets.php]Томная красавица на море [/url]" - Канечно вы можете встретить и для себя миллион интерестного
Ну а однако лучшее лекарство через скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/users/photos/medium/bdb3c100dac8b0b72aad1206a1d1d8c9.jpg[/IMG][/url]